Анх бороо ороосой гээд байсан чинь хэдэн өдөр дараалж ороод болиосой болдог байшд. Гадуур ч гарч болохгүй яасан гэцүү байваа.
Өнөөдөр сайхан дулаарлаа гэж баярлаад жоохон агаарлах санаатай ойрхноор нь Нүхт яваатахсан чинь буруутдаг байна шүү. Орох хаалгандаа модоор хаалт хийгээд, болоогүй ээ2 хамгаалагч зогсоочиж. Уртдчилж захиалга өгөөгүй бол оруулахгүй гэнэ. Яагаад ийм болсоныг хэлэх эрхгүй гэнэ. Гүэ тэр залууст ямар буруу байхав. Ингэхэд Нүхтэд юу болсоныг мэдэх хүн байхгүй биээз?
Эргээд тэр хавийн уул модонд очий гэтэл баахан баячуудын хашаа дээшээ өгсөх бүхий л боломжийг тагласан байхым. Арай хийж 1 нүх олоод сэнгэнэсэн сайхан үнэртэй, цэцэг ногоо дэлгэрсэн, хус голдуу модтой газар олж 2 цаг тарвалзаж байгаад ирсэн чинь охин маань усныхаа савыг хаячиж. Хөөрхөн ягаахан өнгөтэй, шив шинэхэн сав байсынсан. Ядаж хонхойж, таг нь хугарсан дүүгийнхээ хуучнаа хаяхгүй, цо цо цо. Харамсаад болдгүй.
Өнөөдөр ер нь бороотой өдөр байсан бол дээр байх байж дээ.