ЗОРИГЛОВ
Заримдаа би үзэж харсан, бодсон, найз нартайгаа философдсон зүйлсээ, өөрт тохиолдсон туршлагаасаа эсвэл зүгээр л санаанд орсон зүйлсээ бичмээр, бусадтай санал солилцмоор санагдаад гар загатнаад байдгиймаа.
Түүнээс гадна нэтээр аялж, янзан бүрийн мэдээ унших, одуудын шинэхэн хов живийг уншиж хүн муулах сэдэвтэй болох эсвэл сайхан төрснийг нь гайхаж жоол гутрахаас гадна хүмүүсийн санаа бодлыг унших дуртай. Тийм болохоор Блогуудаар их хэсдэг байлаа. Блогтой болохымсон ч гэж их боддог байлаа. Яагаад ч юм бас зориглож нээлгүй нэлээн уджээ. Өнөөдөр харин нартай, дулаахан сайхан өдөр байгаа болохоор блогоо нээхээр хатуу шийдлээ. Нээх гэж нэлээн мунгиналаа. Цаг, хүч, тэсвэр их шаардах шинжтэй шүү. Гэвч нэгэнт эхэлсэн болохоор баяртай байна. Хүлээн авна уу.