2010-5-30
Ураааааааааааа!!! Lena wins Eurovision song contest 2010


Лена Майер Ландрут гээд 19хөн настай, сэргэлэн алаг нүдтэй, аймаар секси бритиш маягийн аялгатай Герман охин "Satillite" Хиймэл дагуул гэсэн дуугаараа Европыг байлдан дагуулж, дэлхий дээрх хамгийн том дууны тэмцээнд ялчиж. Үнэхээр баярлаж байнээ.
Энэ Eurovision song contest тэмцээн жил болгон Европын орнуудын дунд зохиогддог их том, Европдоо маш нэр хүндтэй тэмцээн л дээ. Манайхны таньдгаас Оросын Дима Билан 2008 онд түрүүлж байсан. Герман сүүлийн жилүүдэд маш муу оролцож байсан болохоор энэ жил манайхны одоо хийгээд байгаа "Universe best songs" шиг шалгаруулалт зохиож түрүүлсэн дуучныг
Eurovision song contest тэмцээнд оролцуулахаар болж байсын. Би тэр үеээр германд байж таараад "Манай Ослогийн Од" гэдэг шалгаруулалтын нь сүүлийн шатуудыг үзэж Лена Майер Ландрут гээд энэ хөөрхөн сэргэлэн охиныг үнэхээр дэмжиж бас түрүүлэхийг нь харж баярлаж байсымаа. Жирийн л нэг сурагч охин байгаа юм. Тэгсэн Eurovision song contest -д түрүүлчихжээ. Сургуулийн ширээний араас хэдхэн сарын дотор Од болж болохын тод жишээ энэ л байна даа. За тэгээд дууг нь сонсоорой.



Сэтгэгдэл:


My Star гэж хөөрхөн хөнгөн аялгуутай дуу байнаа. Надад бас таалагдлаа ирмэх
Бичсэн: Mama цаг: 03:48, 2010-6-3 | Холбоос | |


hoorhon hooloitoi neeree l brit accentei duuchin bnaa ирмэх
Бичсэн: Gishuut цаг: 09:53, 2010-5-31 | Холбоос | |


Дэмжиж байсан хүн чинь түрүүлсэнд баяр хүргэе...Миний дуртай хамтлагуудын нэг Латвийн Brainstorm гэж рок хамтлаг байдгийн...Тэр хамтлаг маань бас 2000 оны euro vision-д My star гэж маш гоё дуугаар 3-т орж байлаа хөөрхий...
Бичсэн: Зоригт ван цаг: 09:21, 2010-5-30 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог
idiomatic-dormant