2010-5-20
5 настай хүүхдүүд уншиж сурах хэрэгтэй юу?

5 настай хүүхдүүд уншиж сурах хэрэгтэй юу?

Охидын маань цэцэрлэгийн хаалтын өдөрлөг болно гээд эцэг эхчүүдийг урьжээ. Палааж, сандаал болоод л бөөн юм болж болж охид маань явж би өдөр баяр дээр нь очлоо. Ингэхэд би тэр аймшгийн барби палаажинд ямар дургүй вэ.

За тэр палааж яахав гол юмаа ярий. Хүүхдүүд дуулаад л бүжиглээд л хөөрхөн эгдүүтэй байнаа. Тэгтэл бэлтгэл бүлгийн буюу 5 настай хүүхдүүдийн үзүүлэх тоглолтыг хараад би бүр цочирдон ангайв. Өнөө дуулж байх зуураа хулгайгаар „Ээжээ би 2р бадгий нь мартчихсаншд“ гэж ээж рүүгээ дохин инээлгэж байсан бяцхан хүүхдүүд чинь „Ном. Би ном уншлаа. Ах ном уншсан“ гээд л уншаад, болоогүй ээ бүр бяцхан божгор гараараа хэл мэлээ гарган мэрийлттэйгээр бичээд унавал яахав? Би бүүр айсандаа хажуугийн нэг ээжээс „хүүе энэ чинь одоо юу болж байнаа?“ гээд асуусан чинь „одоо ихэнх сайн сургуулиуд чинь уншиж бичдэг хүүхэд авдаг болсоншдээ“ гээд хажуунаас нь нэг хүүхэн намайг сарнаас ирсиймуу гэж гайхсан харцаар хараад миний бүр зүрхийг зогсоочих дөхлөө. Эцэг эхчүүд ч дэмжиж байна!!!??!!!??

Миний бодол:

Одоо хүүхдүүд 6хан настайдаа сургуульд ордог болжээ. Дээр үед хүүхдүүд 8тай сургуульд ордог байсан. 2хон насны зөрүү ямар хамаатай юм гэж зарим нь бодож байж магадгүй. Та нар 8, 6тай 2 хүүхэд олж аваад ядаж зэрэгцүүлж зогсоогоод хараарай. Аймаар ялгаатай байгаа биз? Гэтэл 5 настай хүүхдүүд чинь зарим нь бүүр мээмнээсээ ч олигтой гараагүй яваа нялх амьтад шүү дээ. Тэд тоглож наадан, орчин тойрноо танин мэдэж, сургуульд орохдоо бэлдэн дугуй, дөрвөлжинхөн бичиж, 10-20 минут анхаарлаа төвлөрүүлдэг болчвол хангалттай биш гэжүү. 
Цэцэрлэгийн багш нарт балыг зөв бариулахаас эхлээд, тоо үсгүүдийг зөв бичүүлэх гэх зэрэг бага ангийн багшийн заах арга, чадвар, зөвшөөрөл бий юу?
Бага ангийн багш нар тэгээд юу хийхэв? Шууд уншдаг, бичдэг, тоо боддог хүүхдүүд бэлэн авчаад гэдсээ илээд суухуу? Хүүхдүүд маань хичээлд орсон эхний жилээ юу хийхэв? Эссэ бичиж, альгебра үзэж, гурван гадаад хэлээр чөлөөтэй ярьдаг болохуу?

Эцэг эхчүүд минээ хүүхдээ хайрлаач, хүүхэд байх, тоглож наадах хугацаанаас нь битгий хумаслаач. Та нарын л шийдвэр шүү дээ. Тэдэнд, би уншиж сурмааргүй байна гэх эрх мэдэл байдаг билүү?

Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг бол.... гэж хүн бүхэн хүсдэггүй гэжүү?


 
Сэтгэгдэл:


Хэт туйлшрал гэдэг нь л байх даа. Уг нь тэгтлээ яарах юу байх билээ. Миний хувьд ч гэсэн хичээл гэж шахахад дургүй. Цаг цагаараа л байвал гоё ш дээ. Тоглох насандаа тоглож л байг яадаг юм.
Бичсэн: Zochin цаг: 03:04, 2010-6-14 | Холбоос | |


Хундага, Анахай нарт: Та 2 хүүхэдтэй юу? Зүгээр нэр ус гэх мэт аар саархан зүйлийг тогтоох, бичих зэргийг хүүхдүүд хурдан сурдаг л даа. Харин 36 үсгийг бүгдийг нь тогтоогоод, холбож, бичиж, унших гэдэг бол хэцүү. Тэрийг сурахын тулд хүүхдүүд их хичээж, ажилладаг. Тэгэхийн тулд ч сургуульд ордог. Тэрнээс өмнө яаж заадгийг та нар мэдэхүү? Жинхэнэ "толгой руу нь тоншино" доо. Би гай болж 5 настай хүүхдэд тоо зааж байгаа багшийн ярихыг хаалганы цаанаас сонсчихсон: "Мангар юмуу чи, тоолооч наадхаа, хэдэн ширхэг байгаан?" Ёстой гол харласан. Ингэж сурсан хүүхэд хичээлд явахыг хүсэх болуу?
Бичсэн: Mama цаг: 01:05, 2010-5-24 | Холбоос | |


манай дүү 4-н настай
тэгсэн хэр нь англи монголгүй торолгүй уншчихдаг.. бас тоогоо хуруугаа гозойлгоод л гучийн дотор төвөггүй бодчихно. тэхээр уншиж бичиж тоолж сурна гэхээр хүүхэд нас нь алга болчихгүй шүү дээ.
Одооны хүүхдүүд өөр болсон санагддаг. Орчноо дагаад ч гэх юмуу ер нь багаасаа л сурч байсан нь дээр. Гадаад хэлийг багаас нь заачихвал том болоод асуудалгүй ш дээ. Харин заах гэж байгаа нь энэ гээд хүүхдийг багаас нь шахаад залхаачихгүйхэн шиг л байх хэрэгтэй
Бичсэн: Анахай цаг: 07:08, 2010-5-23 | Холбоос | |


хүүхдийн тархи нь хүлээж аваад, дуртай байгаад, заах арга нь зөв бол яагаад болохгүй гэж?
Бичсэн: хундага цаг: 03:23, 2010-5-23 | Холбоос | |


Тэр харин дэмий байх аа. Тэртэй тэргүй л 6 хүрээд сурах л юмыг. Ер нь анхнаасаа сурсан орно гэж шаарддаг сургууль байвал утгагүй санагдана. Бага сургуулийн чинь гол ажил нь л хүүхдийн суурийг эхнээс зөв тавьж, сургах ёстой биз дээ?
Дээр жаахан дутуу ойлгосон байна аа баярлах
Бичсэн: xvv цаг: 05:10, 2010-5-21 | Холбоос | |


Хүүд: Хүүхдүүд харандаа бариад өөрийн дураар зураг зурах бол бүүр 1-2 настайгаасаа л эхэлдэгшдээ. Ханан дээр зурахгүй өнгөрнө гэж за даа байхгүй дээ баярлах Гэсэн ч цаас будаг шунх бүх зүйлээр нь хангаж дэмжих хэрэгтэй. Нээрээ алдартай зураач ч гарах юм билүү. Өөрсдөө дур сонирхлоороо уншаад бичээд сучвал бас ок. Гэхдээ би чадварын талаар яриагүй ээ, орчин үе балар үе ч гэсэнгүй, харин 5тангуудыг системтэйгээр уншуулж бичүүлж сургах зөв үү буруу юу гэдэг асуулт намайг зовоогоод байгаан. Миний хувьд буруу л болчоод байгаам даа. миа
Бичсэн: Mama цаг: 09:23, 2010-5-21 | Холбоос | |


Хүүхдүүдийн хувьд чадвар нь бас харилцан адилгүй байх аа. Ер нь сүүлийн үеийн хүүхдүүдийн зарим нь иймэрхүү чадвар эрт хөгждөг болсон. Би ч бас багадаа 5-6 хавьцаа цэцэрлэгтээ уншиж сурсан байсан. Цэцэрлэгт бас Ногоон арал гэж эхлээд л нэлээн ном байдаг байсан шүү. Гэхдээ заавал уншиж сурах нь алба биш байх аа. Бал харандааг бол цэцэрлэгт бариад зураг зураад, ну погоди энэ тэр бол зурдаг л байлаа ирмэх Харин зарим нөхөд хана, хаалга жорлонгийн ханан дээр зураг зурчихсан байсан асуудлууд байсан нь бүдэг бадаг санагдана... Одоо бодвол зураач болсон болов уу гсн ярзайтал инээх
Бичсэн: xvv цаг: 10:53, 2010-5-20 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог
idiomatic-dormant